Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ | News.MN

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх 7 хоногт буюу аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 01-ны хооронд нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд:

  • 20.9 км авто зам
  • 38 байршилд ус зайлуулах хоолой
  • 3 байршилд нүхэн гарц,
  • Хөлийн голын 20.75 у/м гүүр
  • 5 байршилд явган хүний гүүрэн гарц
  • явган хүний зам
  • дугуйн зам зэрэг ажил хийгдэж, бүрэн дуусаад байна.

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна.

Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгдэж байна.

Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийж байгаа болно.
Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж:НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-26 198.16.74.44

Дэлхийд хамгийн удаан барьсан зам. Геннисийн номонд орох байхаа. 4 компани 20 км замыг 7 сар хагас барьлаа, дуусаагүй л байна. Энэ хугацаанд хичнээн хүн, хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон, машин тэрэг эвдэрсэн тооцож баршгүй.

Avatar

Жабаа 2019-10-26 202.126.89.100

Монголчууд хүнээр юм хилгчээд дараа н өөрсдөө хицэн болгож ярьдаг хулгайч зантай улс бгаам

Avatar

Зочин 2019-10-26 64.119.21.221

Зун найр наадам гэж нэг хэсэг хугацаа алдсан байхаа, манай товарищууд!!! Ер нь монголчууд авто зам тавьж чаддаг болоод байгаа шүү!!! Соц-змын үед хөгийн байсан шдээ! Асфальтан зам тавих гэж харамч хүн талхан дээр масло дутуу түрхсэн юм шиг юм хийдэг байсан, машин цөөн тулдаа л тэсдэг байсан байх даа!

Avatar

зочин... 2019-10-26 202.21.109.38

Хийх ёстой зүйлээ түргэн хийгээч ээ… мөнгийг нь авсан биз дээ…..Нэг их сүр болоод байх зүйл үгүй шүү дээ. Гадаадад зөндөө л зам барьдаг… дарга сайд нар далдагнаж очдогүй шүү дээ…

Avatar

Зочин 2019-10-26 202.70.44.116

AHnamig ard tumen AHys nam gedeg boljee. Odoo tatan buulgax xeregtei.

Avatar

Зочин 2019-10-26 202.126.88.44

Сайхан замыг тэсэн ядан хүлээж байна.

Avatar

Зочин 2019-10-26 202.9.45.106

saihan zam boljee.odoo nuguu Huuk ni neeh sur badruulaad neeltend oroltsono doo.darhanii zamiin nelte hezee ve.huuk ochno biz dee.

Avatar

Зочин 2019-10-26 49.0.213.33

Улаан тууз хайчилна, МАН-ын бүх пополист авилгачид жидүүчид очно, Тимон хүртэл щаагаал очно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж