Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх 7 хоногт буюу аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 01-ны хооронд нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд:

  • 20.9 км авто зам
  • 38 байршилд ус зайлуулах хоолой
  • 3 байршилд нүхэн гарц,
  • Хөлийн голын 20.75 у/м гүүр
  • 5 байршилд явган хүний гүүрэн гарц
  • явган хүний зам
  • дугуйн зам зэрэг ажил хийгдэж, бүрэн дуусаад байна.

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна.

Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгдэж байна.

Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийж байгаа болно.
Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж:НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж