ОХУ-ын ТАСС агентлаг энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлын зургийг толиулсныг хүргэж байна
Чилийн нийслэлд метрогоор зорчих тасалбарын үнийг нэмэгдүүлсний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөв. Чилийн ард түмэн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ өндөр өртөгтэй, тэтгэврийн хангамж муу байгаа зэрэг нь эдийн засагт тэгш бус байдлыг бий болгож байна хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера Сантьягод онц байдал зарлаж, нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг нэмсэн явдлыг цуцалсан ч эсэргүүцэгчид улам эрчээ авч, улмаар 18 хүн амиа алдсан юм.
Японы гүнж Мако авга ах, 59 настай хаан Нарухитог хаан ширээнд залах албан ёсны ёслолын үеэр авахуулсан зураг. Японы хаан төрийн албан ёсны тэргүүний үүргийг гүйцэтгэдэг ч жинхэнэ эрх мэдэл нь Ерөнхий сайдад олгогддог.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Яндок муж дахь аялал жуулчлалын бүсэд хяналт, шалгалт хийх үеэрээ дулаан булагийн уснаас эх үүсвэрээс бий болгосон халуун рашааны газрыг үзэж сонирхов. Тус аялал жуулчлалыг бүсийг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж, анхны жуулчдаа хүлээн авна.
ОХУ аравдугаар сарын 23-24-нд Сочи хотноо “ОХУ-Африк”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтад 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд 800 тэрбум рублийн үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.
Virgin Atlantic авиа компанийн эзэн, тэрбумтан, ноён Ричард Брэнсон Тель-Авивд газардсаны дараа Бен-Гурион нисэх буудал дээр ийм үйлдэл хийжээ. Тэрбээр Virgin Atlantic "Тель-Авив — Лондон" чиглэлд шууд нислэгтэй болж, ийнхүү нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор тэрбээр Тель-Авивд хүрэлцэн ирсэн юм. 69 настай Британийн тэрбумтан ийм үйлдэл хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Хожим нь тэрбээр газрыг үнссэн, учир нь ариун нутагт зочилж байгаадаа баяртай байна гэжээ.
Италийн Турин хотноо болж буй хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх тэмцээн Ювентус болон Локомотив багийн хооронд тоглолтоор үргэлжлэв. Энэ тоглолтод Оросууд 2:1 харьцаатай ялагдал хүлээв. Оросууд Ювентусын эсрэг хийсэн тоглолтод ганц ч удаа ялалт байгуулаагүй байна.
Таиландын хаан 2016 онд хаан ширээндээ суусан ч түүнийг хаан ширээнд залах ёслол 2019 оны тавдугаар сард болсон билээ. Уламжлал ёсоор энэхүү үйл явдлыг энэ оны сүүлээр тэмдэглэх учиртай. Энэ хүрээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 12 нд Бангкокт Чао Прая голын дагуу 52 ачааны онгоц болон 2200 далайчид өнгөрөх үйл ажиллагаа болох ажээ. Энэ бол тэнгисийн цэргийн флотын цэрэг X Рам хааныг хаан ширээнд залрах ёслолд зориулсан нэгдсэн бэлтгэлийн үеэрх зураг ажээ.
А.АНИР
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ