Хүнсний ногооны үнэ хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ хямдарчээ

Есдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаагдаж буй махны үнэ бага зэрэг өссөн талаар Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Ялангуяа үхрийн ястай болон хонины цул махны үнэ 1.8-2.9 хувиар өссөн байна. Харин дотоодод үйлдвэрлэсэн гурилын үнийн хувьд өөрчлөлтгүй байлаа. Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар "Алтан тариа" савласан нэг килограмм гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөгийн үнэтэй байсан бол II гурилын үнэ 780-1100 төгрөгийн ханштай байжээ. Цаашид гурилын үнийг тогтвортой байлгахын тулд аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах хөтөлбөрийг сунгана гэж салбарын сайд мэдээлсэн юм. Шинэ ургацын хүнсний ногоо гарч эхлээд байгаа энэ үед ихэнх хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад хямдарчээ.

Д.ЖАГАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж