Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд Хятадад болох уул уурхайн томоохон чуулга уулзалтад оролцох юм. Тэрээр өнгөрөгч баасан гаригт Засгийн газрын сайдуудынхаа нэрсийг УИХ-н дэд даргад өргөн барьсан билээ. Тэгвэл түүний ирсний дараа засгийн сайдыг томилох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх аж.
УИХ-ын ээлжит бус чуулган хоёр удаа зарлагдаж, энэ удаад Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийг хоригийг эхлээд хэлэлцэхээр болж байна.
Т.СОЛОНГО