"Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд" форум боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

"Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд" форум боллоо

"Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд" форум боллоо

Монголын сайтын холбооны 10 жилийн ойд зориулсан "Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд" III форум өнөөдөр /2019.10.26/ болж байна. Цахим сэтгүүлзүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд зориулан худал мэдээллийг хэрхэн таних, цахим орчны мэдээллийг хэрхэн ашиглах, цахим сэтгүүл зүйн чиг хандлага зэрэг сэдвээр ярилцлаа. Мөн цахим сэтгүүл зүйнд амжилттай ажилласан сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа.

Шагналыг Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч Э.Болортулга нар гардуулсан юм.

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол  тэмдгээр Zindaa.mn-ий эдийн засгийн албаны дарга н.Болорхажидийг шагнасан бол Peak.mn-ий мэдээний албаны дарга н.Цэрэндолгорыг шагнаж урамшууллаа.

Мөн "Цахим элч" шагналаар MNB.mn-ы админ н.Баянмөнхийг  урамшуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж