Аргентины шигшээ Боливт хөлбөмбөгийн хичээл заалаа

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Аргентины шигшээ Боливт хөлбөмбөгийн хичээл заалаа

Европын аваргын урьдчилсан шатны тоглолтуудтай зэрэгцээд бусад орны шигшээ багууд нөхөрсгөөр туллаа. Тэгвэл өнгөрсөн шөнө Аргентины шигшээ баг талбай дээрээ Боливын шигшээг талбай дээрээ хүлээж авч, 7:0-ээр бутниргэлээ.

Энэ тоглолтод Лавесси, Агуэро, Месси нар гялалзаж, дубль хийлээ. Тоглолтын 6, 41 дэх минутад Лавесси хоёрыг хийсэн бол 34, 59 дэх минутад Агуэро дубльджээ. Тэгвэл 67, 75 дахь минутад Месси хоёрыг оруулсан бол 84 дэх минутад Корреа гүйцээсэн байна.

Бусад нөхөрсөг тоглолтын үр дүн

  • АНУ 2-1 Перу
  • Панам 0-1 Уругвай
  • Вэнесуэл 0-3 Гондурас
  • Мексик 2-3 Тринадад Тобого

Н.Пунцаг

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж