Монголын эмч нарын VI их хурал өчигдөр /2019.10.25/ Төрийн ордонд болсон. Хурлын үеэр эмч мэргэжилтэй аав, хүү хоёр ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хуралд цугласан 800 гаруй цагаан нөмрөгтнийг огшоогоод амжлаа.
Цагаан халаад өмсч, чагнуур мөрөн дээрээ тохон тайзан дээр гарч ирсэн аав, хүү хоёр “Эмч хүн жаргалын ээж” дууг мэргэжлийн дуучнаас ч дутахааргүй дуулсан юм. Дуу хоолой, мэргэжил, зүс ижил аав хүү хоёрын энэ үйлдэл 800 цагаан нөмрөгтнийг огшоохоос ч өөрцгүй байлаа.
Энэ үйлдлийн эзэн нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов бөгөөд эх барихын салбарт 27 жил ажиллаж байгаа аж. Түүний хүү Д.Дөлбаяр нь аавынхаа дуулах чадвараас гадна мэргэжлийг өвлөжээ. Тэрбээр одоо нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих эмчээр ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ