Хүүхдийг томуугаас сэргийлэх арга | News.MN

Хүүхдийг томуугаас сэргийлэх арга

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийг томуугаас сэргийлэх арга

Хүүхдийг томуугаас сэргийлэх арга

Томуу, томуу төст өвчний өвчлөлийн 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд эзэлдэг байна. Иймд дараах арга хэмжээ авбал зохимжтойг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

  1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг хичээл, сургуулиас 7 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлэх, гэрт нь тусгаарлах, эмчилж эдгэрүүлэх
  2. Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын заал, хурлын танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж анги, танхимын дулааныг 18-20 хэмд байлгах
  3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдүүдэд аньс, чацарганы шүүс, аарцыг халуун бүлээнээр нь уулгах
  4. Ам, хамрын хөндийг цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийлгэж сургах, хүүхдийг тогтмол цагт унтуулж, хэвшүүлэх
  5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, тэмцээн гэх мэт/ зохион байгуулахгүй байх
  6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх энгийн арга /гарын ариун цэвэр, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах гэх мэт/-ыг зааж сурган, хэвшүүлэх
  7. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх
  8. Хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах, олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэрт нь байлгаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж