Осолдсон автобуснаас зорчигчдыг аюулгүй гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Осолдсон автобуснаас зорчигчдыг аюулгүй гаргалаа

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр автобус замын хажуу руу орсон гэсэн ослын дуудлага 08.35 цагт онцгой байдлын 101 утсанд иржээ. Зорчигчид гарч чадахгүй, хөдөлвөл автобус замын хажуу руу уначих гээд байна гэсэн тусламжийн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын ослын газарт очин ажилласан байна. Тодруулбал 23-41 УНБ улсын дугаартай МУИС-Дүнжингарав чиглэлийн том оврын автобус тормос нь гэнэт ажиллаагүйн улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байжээ. Ингээд онцгойгынхон аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ны эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг аюулгүй гаргажээ. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар дөрвөн иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй гэнэ.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж