Дэлхийн цэргийн спортын наадмаас Хятадын баг хасагджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн цэргийн спортын наадмаас Хятадын баг хасагджээ

Дэлхийн цэргийн спортын наадмаас Хятадын баг хасагджээ

Дэлхийн цэргийн спортын их наадам Хятадын Хэбэй мужийн төв Ухан хотноо үргэлжилж байна. Зохион байгуулагч Хятадын баг тамирчид хуурч байгаад баригдаж тэмцээнээс хасагджээ. Эмэгтэйчүүдийн дунд зайн марафон тэмцээнд Хятадын тамирчид нэг, хоёр, дөрөвдүгээр байрыг эзэлсэн боловч ОХУ, Франц зэрэг Европын зургаан орны тамирчдаас гомдол мэдүүлсний дараа заль хэрэглэснийг нь олж тогтоожээ. Хятадын тамирчид замын дундаас орон нутгийн үзэгчдээс тусламж авсан нь илэрсэн байна. Тухайлбал, уралдааны замыг тэдэнд зориулан тусгайлан бэлдэж, зассан байжээ. Улмаар шүүгчдийн зүгээс Хятадын багийг холын зайн гүйлтийн тэмцээнд оролцохыг нь хориглосон байна.

Дэлхийн цэргийн спортын их наадам анх 1995 онд Ром хотноо зохион байгуулагдаж байв. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд 109 оны 9000 гаруй тамирчин Хятадад өрсөлдөж байна. Тэмцээн аравдугаар сарын 30-нд өндөрлөнө.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж