“Boeing 737 Max” нисэх онгоцны ослын буруутныг олжээ | News.MN

“Boeing 737 Max” нисэх онгоцны ослын буруутныг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

“Boeing 737 Max” нисэх онгоцны ослын буруутныг олжээ

“Boeing 737 Max” нисэх онгоцны ослын буруутныг олжээ

Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоц өнгөрсөн оны эхээр унаж, осолдсоноор 189 хүн амь үрэгдсэн билээ. Удаан үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны эцэст ослын буруутан нь “Lion Air”  болон “Boeing” компаниуд, мөн нисгэгчид болохыг мэдээлжээ.

Ослоос таван сарын дараа буюу аравдугаар сард Этиопын агаарын тээврийн өөр нэг “Boeing 737 Max” нисэх онгоц сүйрснээр 157 хүн амь үрэгдсэн билээ. Энэ хоёр осолд “Boeing” компанийн нисэх онгоцны загварын алдаа буруутай гэж үзжээ.

353 хуудас бүхий Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоцны ослын дүгнэлтэд дурдсанаар нийт есөн алдаатай хүчин зүйл осол гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Юун түрүүнд, нисгэгчийн бүхээгт асуудал үүссэн байхад хэлж засуулалгүй хөөрчээ. Мөн Флорида дахь засварын төвөөс худалдаж авсан чухал мэдрэгчээ өмнө нь туршиж үзээгүй аж. Улмаар АНУ-ын иргэний нисэхийн удирдах газраас тус газрын сертификатыг цуцалжээ.

Түүнчлэн нисэх онгоцны хамар нь үргэлж доошоо чиглэж, жолоодлого булаацалдсан системийн алдаатай байсан гэнэ. Эдгээр доголдлыг туршилтын нислэгийн үеэр мэдэх учиртай байжээ. Мөн нисэх онгоцыг жолоодож явсан нэгдүгээр нисгэгч нь шаардлагад нийцэх хэмжээний сургалтад хамрагдаагүй, үйл ажиллагааны дарааллыг хангалтгүй цээжилсэн гэнэ. Мөн нисэх онгоцны техникийн зааварчилгаанаас 31 хуудас дутуу байжээ. Улмаар осолд “Lion Air”  болон “Boeing” компаниуд хоёул буруутай гэж үзсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-26 122.201.24.100

Доорх 2 хорчингууд бол англи ч, монгол ч , орос ч байхгуй атаач нар бололтой

Avatar

Зочин 2019-10-26 49.0.213.33

Орчуулгаа Google Translator-аар щаачиж, аргагүй дээ, news.mn-д Англи хэлтэй сэтгүүлч байхгүй, дандаа орос хэлтэй хүмүүс бий

Avatar

Зочин 2019-10-26 202.176.110.9

Orchuulaga aa google r hiidiim boluu, arai deer hiigeed daraa ni nairuullagaa harahgu bol naad niitlel chin osol bolson on saraasa ehleed holion bantan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж