Орос цэрэг найман хүнийг буудан хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Орос цэрэг найман хүнийг буудан хөнөөжээ

Орос цэрэг найман хүнийг буудан хөнөөжээ

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт цэргийн баазад цэрэг гал нээж, найман хүний амийг хохироон, өөр хоёр хүнийг хүнд шархтуулжээ. Хэргийг үйлдсэн тэнгисийн цэргийн алба хаагч Рамил Шамсутдиновыг баривчилсан байна. Энэ хэрэг ОХУ-ын Чита хотоос холгүй орших Горный тосгон дахь цэргийн ангид орон нутгийн цагаар Баасан гаригийн 18.15 цагт болсныг мөрдөн шалгах хорооноос мэдээлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр хэрэг цэргийн ангийн харуулын ээлж солилцох үеэр болсон аж. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр сэжигтэн нь хохирогчдын толгойг онилон бууджээ. Улмаар хэргийг мөрдөн шалгахаар ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Андрей Картаполов Чита хот руу нисчээ.

Горный тосгон дахь No.54160 цэргийн ангид нь пуужин болон их бууны бригад байрладаг ба цөмийн цэнэгтэй хошуу бүхий Искандер пуужинг хадгалдаг байна. ОХУ-д 18-27 насны бүх эрэгтэйчүүд цэргийн алба хаах үүрэгтэй. Ихэвчлэн 12 сарын хугацаанд алба хаах эсвэл зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулан ажилладаг байна.

Өмнө нь 2000-д оны дунд үед Оросын зэвсэгт хүчинд “дедовщина” гэж нэрлэгддэг хүчирхийлэл, доромжлол их байдаг талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж байжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж