МУИС-ийн эрдмийн өргөөнөө тус сургуулийн “Эмерит профессор” цол гардуулах хүндэтгэлийн хуралдаан өчигдөр /2019.10.25/боллоо. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны есдүгээр сарын 25 өдрийн хуралдаанаар эл хүндэт цолыг Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш Түвдэнгийн Гун-Аажав; Монгол Улсын Төрийн Соёрхолт, Академич, МУИС-ийн профессор, ХШУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахмад багш Тугалын Жанлав; Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахмад багш, доктор Батын Сувд нарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус хүндэт цолыг Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдаан дээр ийнхүү ёслол төгөлдөр гардуулан өглөө.
МУИС-ийн Захирлын 2015 оны наймдугаар сарын 25 өдрийн А/234 тоот тушаалаар батлагдсан МУИС-ийн хүндэт цол олгох журамд МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд “Эмерит профессор” цол олгохоор заасан байдаг бөгөөд өмнө нь энэ хүндэт цолыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Түвдийн Дорж (2015), Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш Энхбаярын Равдан (2016), Монгол Улсын Гавъяат багш, доктор профессор, биологийн тэнхимийн ахмад багш Цэдэнгийн Жамсран (2017), Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Содовсүрэнгийн Нарангэрэл (2018) нар гардан авч байв.
МУИС төдийгүй Монгол Улс, тив дэлхийн хэмжээнд нэрээ дуурсган, шинжлэх ухаан боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, олон зуун шавь нараа эрдмийн аянд хөтлөн чиглүүлж, шавь сургууль бий болгохын зэрэгцээ салбар салбартаа тэнхимийн эрхлэгчээс сургууль, хүрээлэнгийн захирлын алба хашиж, МУИС-ийн хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулсан эрхэм хүндэт “Эмерит профессор”- ууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдынх нь эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.






















Эх сурвалж: МУИС
Зочин 2019-10-26 83.23.240.89
Toti shuvutai ih adilhan bn
Зочин 2019-10-26 66.181.184.122
Эдийн засагчид энгүй олон төржээ. Өнгөрсөн 30 жилд улс орон элгээрээ хэвтэж, зээлд боомилуулж,одоо саарал жагсаалтад оржээ. Энэ олон эдийн засагч эрдэмтэний хэрэг нь ер гарахгүй байна. Ийм байхад…
зочин 2019-10-26 103.26.194.103
Эрдмийн хамгийн дээд цол авсан хумууст баяр хургие ! мэдэхгуй нэг нь дуугай байхад л болно
Путлер 2019-10-26 64.119.18.51
Номын цагаан солиотнуудын л цол юм уу даа
Зочин 2019-10-26 103.212.119.30
бүү атаарх
Зочин 2019-10-26 73.231.128.120
Энэ чинь цол биш шүү дээ. Чөлөөнд гарсан хурандаа гэдэг шиг л юм. Тэтгэвэрт гарсан профессор л гэсэн үг.
zochin 2019-10-26 66.181.179.63
neg talaas dahij MUIS.iin ajild oroltsuulahgui bolgoj baigaa sanaa uchir erdmiin ajild amjilt huseh ch haashaa yum be dee.