Махны үйлдвэрийн ажилчид хорджээ | News.MN

Махны үйлдвэрийн ажилчид хорджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Махны үйлдвэрийн ажилчид хорджээ

Махны үйлдвэрийн ажилчид хорджээ

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт аравдугаар сарын 25-ны 09.30 цагт  “Хүн ухаан алдаж, бие нь муудсан” гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очжээ. Тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй аж. Прокурорын хяналт дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа аж.

Мөн өчигдөрийн /2019.10.25/ 18.30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрын тасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр зургаан хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sonin shuu 2019-10-26 103.57.93.46

hyataduud mgl d eruusuu chanryn shaardlag hangahgui uildwer baiguulj, ter n hudulmur hamgaalalt, hunii eruul mend ami nas ersdeld orj baina. minii meddeg neg Mongol ezentei uildweriig tureesleed, ter uildweriin unheer muuhai edelj deerees n ireenees awchirsan heden muu tonog tuhuurimj suriluulchihaad delhiin hemjeenii undur hurungu oruulsan gej Mongolchuudyg daramtaldag um baina lee. ter Mongol hunii uildwer unheer saikhan tsewerhen uildwer baisan um, ter humuustei ajillaj ehelhees umnu.

Avatar

Зочин 2019-10-26 66.181.161.87

Ферон биш фреон шүү. болор дуранчингуудаа

Avatar

Зочин 2019-10-26 66.181.180.78

АН-ынхан улс төржүүлж шоудахгүй яасан бэ?

Avatar

Зочин 2019-10-26 49.0.213.33

Таны МАН л ийм юмаар улс төр хийдгээрээ алдартай биз дээ муусайн улаантнуудаа

Avatar

Хонгор 2019-10-26 202.179.24.208

Ерөнрийдөгч, УИХ-ын дарга, шодоргос Өилэгт, Элдэв-Очир та хэд нутөгтаа оч доо

Avatar

Зочин 2019-10-26 202.131.225.197

uls turjilgui ajlaa hii, ajlaa sain hiij sur, bolovsroloo deeshluul, uuriinhuu aldaag zasahiig hichee, soyold suralts, usand or, geree tseverle za ehleed daraa ni uls turuur ungas aldaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж