Орчин үед "амар сайхандаа жаргах" хэцүү болжээ. Бид өдөр ирэх тусам улам олон хосын хагацлын гэрч болсоор байна. Гэхдээ жинхэнэ хайр бүхнийг ялдаг гэдгийг бүү мартаарай.
Хүмүүс дауны синдромтой хүн бусдад байтугай өөртөө ч анхаарал тавьж чаддаггүй гэцгээдэг. Дауны синдромтой хүнтэй гэрлэсэн болон дотно найзалсан хүмүүсийн хоорондын харилцаа төвөгтэй, хэцүү байдлаар дуусдаг гэж олон хүн нотoлдог.
Гэхдээ Марианнэ, Томми Пиллинг хоёрын гэрлэлт Британийн түүхэнд анхны хоёулаа дауны cиндромтой хосын гэрлэлт болж бүртгэгдсэнээс хойш өдгөө 24 жил өнгөрч тэдгээр хүмүүсийн буруу гэдгийг батлаад байна.
Тэд анх хайрандаа умбаж эхлээд л Эссэксийн сүмд хуримаа хийж байжээ. Өдгөө тэд 24 жилийнхээ ойг тэмдэглэж олон хүмүүст үлгэр дуурайл үзүүлж байна.
Хос анх 1991 онд болзож эхлээд 18 сар үерхсэний эцэст Томми эр хүний амнаас гарч болох хамгийн сайхан асуултыг асуужээ.
Хуримын дараа тэд хэний ч тусламжгүйгээр хоёулхнаа амьдарсан гэнэ.
Томми анх эхнэртээ гэрлэх санал тавихдаа бөгж авах мөнгөгүй байсан гэнэ. Тэгээд тэрбээр автомат тоглоомоос хожсон хуванцар бөгжөө эхнэртээ өгчээ. Харин гэрлэх саналын тухай сонсоод хадам ээж нь мөнгөөр тусалснаар Томми эхнэртээ жинхэнэ бөгж авч өгсөн түүхтэй гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: healthyfoodhouse.com
Холбоотой мэдээ