"Bank of China" төлөөлөгчийн газраас 54 сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

"Bank of China" төлөөлөгчийн газраас 54 сурагчдад тэтгэлэг гардууллаа

"Bank of China" төлөөлөгчийн газраас 54 сурагчдад тэтгэлэг гардууллаа

2019 оны хичээлийн шинэ жилийн намрын улирлын  Монгол Улсын бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийн  тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр /2019.10.25/ боллоо.  “Bank of China” Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар  болон Монгол Улс  дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага хамтран 2013 оны арванхоёрдугаар сард Хятад, Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн санг байгуулсан байна.

Сангийн гол хөтөлбөр болох бага, дунд сургуулийн сурагчдын тэтгэлгийн шалгалтыг жил бүрийн хавар намрын улирал буюу жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг.  Мөн Сангийн зүгээс 2018 онд илүү олон оюутан, сурагчдыг тэтгэлэгт хамруулах зорилгоор бага, дунд ангийн сурагчдыг “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн тоог 30-аас 45 сурагч болгон нэмэгдүүлж мөн нэмэлтээр 20 сурагчдад “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөр тэтгэлэг, их сургуулийн оюутнуудад “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийн тоог 12-оос 20 болгож нэмсэн байна.

Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминь, Сангийн удирдаах зөвлөлийн дарга, “Банк оф Чайна” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Дай Шинг Жүн болон  Хятад монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн  гишүүн байгууллагууд тэтгэлэг гардан авч буй сурагч эцэг эх, сургуулийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүмүүс дээрх арга хэмжээнд оролцлоо.

Энэ  удаагийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын эхээр албан ёсоор зарлаж, есдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын их сургууль /МУИС/ болон  Дарханы Цайхун  дунд сургуулиуд дээр шалгалтыг зохион байгуулж нийт 268 сурагчид өөр, өөр шалгалтын хэсэгт хуваарилагдан шалгалтад  оролцжээ. Үүнээс “Мөрөөдлийн од” хөтөлбөрт нийт 26 сурагч, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт арван сурагч, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрт хоёр сурагч тус тус шалгарсан байна. Харин “Тэргүүлэгч од” тэтгэлэг хөтөлбөрт 16 оюутан шалгарсан байна.

МУИС-ийн Күнзийн институтийн захирал, Монгол Хятадын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга Жү Жүньли хэлэхдээ “Энэ удаагийн шалгаруулалтыг оруулаад зургаан жилийн хугацаанд сангийн зүгээс нийт 11 удаагийн бага, дунд ангийн “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” тэтгэлэг хөтөлбөр, Монгол Улс дахь хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг сурагчдад гурван удаагийн “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөр болон монгол улсын их дээд сургуулиудын оюутан залуусд зориулж жилд нэг удаа “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хотын дүүргүүд дархан, ховд, эрдэнэт хотуудаас нийт 3599 оюутан, сурагчид шалгалтад оролцож 574 сурагч тэтгэлэгт хамрагдсан бол нийт 1.85 сая юанийн тэтгэлэг гардуулсан байна.

Сангийн бүхий л гишүүн байгууллага болон сайхан сэтгэлт хувь хүмүүсийн зүгээс энэхүү тэтгэлэгт хамрагдаж байгаа 54 сурагчдыг цаашид улам илүү их дэмжиж ажиллахыг хүсье. Үүний сацуу энэ удаагийн тэтгэлэгт хамрагдаж чадаагүй сурагчид маань шантралгүй, улам илүү их хичээн суралцаж, дараагийн удаагийн шалгалтад өөрсдийн хүссэн дүнгээ авна гэдэг итгэлтэй байна” гэв.

Энэ удаагийн бага дунд сургуулиудын “Тусгай ивээн тэтгэх хөтөлбөрт 23 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд гэр бүлийн эдийн засгийн байдлын талаарх өрхийн судалгаа хийсний үр дүнд тавдугаар ангийн сурагч болох У.Есүй, О.Билгүүн  нар тус шаардлагыг хангажээ. 

Харин "Ирээдүйн од” тэтгэлэг хөтөлбөрт нийт арван сурагч шалгарсан бөгөөд тэдэнд өргөмжлөлийг Сангийн дээд удирдах байгууллагын төлөөлөл "Шан дуны Жун Гуанг Зи Юань" ХХК-ийн дэд захирал Хан Чиндунг  гардуулж өгсөн юм. Харин “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрийн бага ангийн хэсэгт зургаан сурагч, дунд ангийн хэсэгт 11 сурагч, ахлах ангийн хэсэгт 9 сурагч шалгарсан байна. Их дээд сургуулийн “Тэргүүлэх од” тэтгэлэгт хөтөлбөрийн гуравдугаар байранд долоон оюутан, хоёрдугаар байранд найман оюутан, нэгдүгээр байранд МУИС-ийн оюутан Э.Төгөлдөр тус тус шалгарчээ.

Үйл ажиллагааны төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэхийн төлөө Хятад, Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн санд 20.000 ам.доллар хандивласан юм.

 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж