Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ | News.MN

Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ

Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ

Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ.

Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл, энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж, хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж, явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байна. Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй байх боломж бүрдэж байна.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Улаанбаатар хотод нийтдээ гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний уулзвар 50 гаруй байдаг. Эхний ээлжинд явган зорчигчийн хөдөлгөөн багатай, товчлуур суурилуулж болохуйц долоон байршилд дохиоллыг байршуулсан. Ер нь цаашид явган зорчигчийн хөдөлгөөний эрчим багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад нэмэж тавихаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-25 66.181.161.106

tertei tergui 19 gurwaljin deer tugjirhees hoish iim yum hiij yaadag bna.

Avatar

Mongol er 2019-10-25 103.212.117.62

boljdee, iim zokhitsuulalt khiikh tsag ni bolson yum shuu! minii medekhiin 30 jiliin umnu ankh Germanyd ochikhod iim l bsan . manaikh denduu khatsrogdoj setgekh yumdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж