-Монголын шигшээ багаас Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй боллоо-
Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө Монголын баг тамирчдаас Д.Отгондалай ганцаараа үлдлээ.
60 кг-д өрсөлдөж буй Азийн наадмын аварга Д.Отгондалай өнөөдөр Узбекстаны тамирчин Авдураймовыг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Харин 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Филиппиний тамирчинд, 69 кг-д Б.Түвшинбат Дэлхийн аварга, азийн аварга, азийн тоглолтын аварга Казахстаны Ю.Данияард хожигдож, медалийн өнгөө хувиргаж чадсангүй.
Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Индонез, Тайланд, Узбекстаны тамирчдыг хожин мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
69 кг-д Б.Түвшинбат Дэлхийн аварга, азийн аварга, азийн тоглолтын аварга Казахстаны Ю.Данияард хожигдлоо.
Г.Ган-Эрдэнэ (49 кг)
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Ази тив дэх хамгийн том өрсөлдөөн Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээнд 32 орны 231 тамирчин тулалдаж байгаа юм. Энэ жилээс эхлэн боксын ДАШТ-д оролцох эрхийн болзол маш хатуу болсон. Тодруулбал, боксчид ирэх аравдугаар сард Катарт болох Дэлхийн аваргад оролцохын тулд энэ удаагийн Ази тивийн аваргын жин тус бүрт эхний долоод шалгарсан байх болзол сонссон байгаа.
Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.
Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.
Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байсан. Өнөөдөр болсон медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанд Д.Отгондалай өрсөлдөгчөө хожсон бол Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хожигдлоо.
60 кг-д өрсөлдөж байгаа Азийн наадмын аварга Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө Казахстаны тамирчинтай тулалдах юм.
Түүний Тайландын боксчинг хожиж, хүрэл медалийн болзол хангасан бичлэгийг хүргэж байна.
Ч.БОЛОР