Улаан-Үүд хотод болсон хүүхдийн наадмаас 70 медальтай иржээ

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Улаан-Үүд хотод болсон хүүхдийн наадмаас 70 медальтай иржээ

ОХУ-ын Улаан-Үүд хотод наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд Монгол Улс, ОХУ, ӨМӨЗО-ны нийт 2200 гаруй тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас 120 тамирчин хүүхдүүд оролцож, нийт 70 медаль хүртжээ. Энэ талаар өнөөдөр ЭМСЯ-ны хурлын танхимд тус наадамд баг тамирчдаа ахалж оролцсон ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийсэн юм.

Манай улсаас аймаг, нийслэлээс шалгарсан 120 тамирчин хүүхдүүд спортын есөн төрлөөр оролцож, нийтдээ 70 медаль хүртсэн аж. Тухайлбал, хөнгөн атлетикийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-7, чөлөөт бөхийн төрөлд алт-4, мөнгө-2, хүрэл-7, боксын төрөлд алт-2, мөнгө-1, хүрэл-7, жүдо бөхийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-6, ширээний теннисний төрөлд мөнгө-3, хүрэл-2, шатрын төрөлд хүрэл-1, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр, байт харвааны төрөлд дөрөвдүгээр байр, хөлбөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.

Олон улсын хүүхдийн спортын наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байжээ. Тухайн үедээ Монгол туургатны наадам нэртэй зохиогдож байсан бөгөөд анх гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар санаачилж байсан байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргасны дараа Олон Улсад гаргасан энэхүү амжилт манай баг тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар онцлоод цаашид манай баг тамирчид багийн спортод амжилт гаргана гэдэгт эргэлзээгүй байгаагаа хэлсэн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж