Аялан хүүд зориулж зураачид ингэж зуржээ

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Аялан хүүд зориулж зураачид ингэж зуржээ

Эрэг дээр доош харан хэвтэж буй хүүгийн зураг цахим ертөнцөд “түймэр” мэт маш хурдан тархаж байгаа бөгөөд олон орны өдөр тутмын сонины эхний нүүрэнд тавигдсан юм.

Дэлхий дахиныг уйлуулсан бяцхан сири хүүгийн нэрийг Аялан Курди гэдэг байжээ. Гурван настай Аялан хүүгийн цогцос далайн давалгаанд туугдан Туркийн эрэг дээр гарч ирсэн байсан юм. Цагаачдын завь хөмөрснөөс түүнтэй хамт ээж, таван настай ах Галиб нь бурхны оронд одсон ч аав нь амьд үлдсэн аж.

Аяланы эцэг Абдуллах завь давалгаанд цохигдон хөмрөх үеэр гэр бүлийхнийгээ аврахыг хичээсэн ч чадаагүй гэнэ. Абдуллах “Миний хөвгүүд энэ дэлхийн хамгийн хөөрхөн хүүхдүүд байсан. Хүнд хүүхдээс нь илүү эрхэм зүйл бий гэж үү? Тэд өглөө бүр намайг сэрээж, надтай хамт тоглодог байсан. Одоо тэд маань энэ ертөнцөд үгүй. Би тэднийхээ булшины хажууд сууж уй гашуугаа нэмэглэж байна” хэмээн ярьсан байна.

Абдуллагийн эгч нь Ванкуверт байдаг аж. Эгч Абдуллаг гэр бүлийнх нь хамт Канадад авчирахыг хичээсэн ч виз нь бүтэлгүйтсэн аж. Улмаар тэд Грекээр дамжин европ руу гарах зорилгоор хууль бусаар хүн тээвэрлэгчдийн завинд суусан байжээ.

Завийг хөмрөх үеэр жолоодож явсан хүн нь сэлж зугтсан бөгөөд 12 хүн амь үрэгдсэний тав нь хүүхэд байжээ. Туркийн цагдаа нар энэ хэрэгт хүмүүсийг тээвэрлэж явсан 30-41 насны дөрвөн сири хүнийг сэжиглэн баривчилсан байна.

Харин талийгаач Сири хүүд зориулж зураачид өөр өөрсдийн бодлоо ийнхүү зургаар илэрхийлсэн байна.
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж