НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ | News.MN

НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ

УЧРАЛ

НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ

НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос  төрийн бус байгууллагуудын Үндэсний хөгжлийн сүлжээг (National development network) бий болгох санаачилгыг эхлүүллээ.

Өнөөдөр энэхүү сүлжээг  танилцуулах арга хэмжээг НАМЗХ-ноос гадаад хэргийн яаман дээр  зохион байгууллаа. Тус “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилга нь Төрийн бус байгууллагуудын сүлжээ, тэдний гадаад харилцааг дэмжих зорилготой юм.

Өнөөдөр Үндэсний хөгжлийн сүлжээнд 30 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа.  Цаашдаа энэхүү сүлжээгээр дамжуулан ТББ-уудын гадаад харилцааг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх ач холбогдолтой юм. Үндэсний хөгжлийн сүлжээ залуусын санаачилгад нэгдэх ТББ, холбоо, аж ахуй нэгжүүдэд нээлттэй.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн УИХ-д өргөн бариад байгаа юм.

Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ.

Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй" гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-25 203.91.115.41

ирээдүйд дарга болох горьдлого тээсэн залуучуудын нэгдэл сайн сайхан юм ч их л ярна гэхдээ даанч цаад хүсэл нь намдаа тоогдож хүлээн зөвшөөрүүлж байж дарга болчих санаатай хэсэг залуусын бөөгнөрөл шүү дээ

Avatar

Зочин 2019-10-25 192.82.65.224

Залуу гэхээсээ илгг мэдлэг боловсролтой оюунлаг ахмадуудыг хувийн хэвшлийнхэн сонгодог болоод байгаа учир нь ахмадууд маань аливаа ажилд чин сэтгэлээсээ шударга үнэнч ханддаг нь үнэхээр сайхан даа.

Avatar

zochin 2019-10-25 202.179.24.241

Яаг үнэн мөн шудрага худлаа хэлэхгүй ярьсандаа бүхнийг хийдэг шүү. Нөмөр нөөлөгтэй богино хугацаанд шуурхай хийдэг л дээ залуучууд тэр чанараас өвөлөж авах хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2019-10-25 203.217.139.225

Цүнх баригч залуучууд мэргэжлийн ахмадуудад тун дургүй шүү.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-10-25 202.9.43.15

БИД ХҮССЭН ЭС ХҮССЭН ҮЛ ХАМААРАН ЗАЛУУС МААНЬ УЛС ОРНОО АВЧ ЯВАХ ЦАГ НЬ ИРЛЭЭДЭЭ ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦААНД САЙН МУУ БҮХНИЙГ ҮЗЭЖ ЁСТОЙ УЛААНТАН ЧБАЙНА ЦАГААНТАН Ч НАДАД БАЙНА ГЭДЭГ ШИГ ЯВЖ ИРСЭН АХМАДУУД ӨНӨӨДӨР ЗОДОГОО ТАЙЛАХ ЦАГ НЬ БОЛСООН ЗАЛУУС МААНЬ ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ИЛҮҮ ИХИЙГ ХАРЖ МЭДСЭН БАЙГАА ТЭДЭНДЭЭ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ АЖИЛЛАХ ХӨДӨЛМӨРЛӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАХ БОЛМЖИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙЛДЭЭ

Avatar

Зочин 2019-10-25 66.181.176.9

НАМЗХ-ийн удирдлагын хүрээний залуучууд бүгд цүнх баигч, б**с долоогч, төрийг сүйтгэж бгаа асар нүгэлтэй хэсэг яах аргагүй мөн. Яам агентлагийг эд 1016-2020 сүйтгэж дуусгалаа.. Очсон газраа бохир заваан улс төр хийнэ, бүр сурчихсан, мөнгө сонсохоор үхэн хатан араас гүйнэ дээ. олж авч санаа нь амарндаг нөхөд.

Avatar

МАН 2019-10-25 79.98.213.82

Одоогийн залуучуудын байгууллага гэж эрхийн тэнэг, балайчуудын цуглуулга. Өмнө нь арай өөр байжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж