Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос төрийн бус байгууллагуудын Үндэсний хөгжлийн сүлжээг (National development network) бий болгох санаачилгыг эхлүүллээ.
Өнөөдөр энэхүү сүлжээг танилцуулах арга хэмжээг НАМЗХ-ноос гадаад хэргийн яаман дээр зохион байгууллаа. Тус “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилга нь Төрийн бус байгууллагуудын сүлжээ, тэдний гадаад харилцааг дэмжих зорилготой юм.
Өнөөдөр Үндэсний хөгжлийн сүлжээнд 30 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Цаашдаа энэхүү сүлжээгээр дамжуулан ТББ-уудын гадаад харилцааг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх ач холбогдолтой юм. Үндэсний хөгжлийн сүлжээ залуусын санаачилгад нэгдэх ТББ, холбоо, аж ахуй нэгжүүдэд нээлттэй.
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн УИХ-д өргөн бариад байгаа юм.
Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ.
Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй" гэлээ.