Биата Транкман Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа өргөн барьлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Биата Транкман Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа өргөн барьлаа

НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа өргөн барьлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман өнөөдөр (9.04) Итгэмжлэх захидлаа өргөн барив.

Итгэмжлэх захидлыг гардуулах ёслолын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзан, Монгол Улс – НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг эхнээс нь тууштай дэмжиж, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. НҮБ-аас “2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх тусламжийн хүрээ баримт бичиг”-ийг боловсруулахад Засгийн газрын зүгээс нягт хамтран ажиллахаа нотлоод, 2015 оноос хойшхи Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахаа мэдэгдсэн байна гэж ГХЯ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж