АНУ-д хоригдсон эмэгтэй маргааш Москвад эргэн ирнэ | News.MN

АНУ-д хоригдсон эмэгтэй маргааш Москвад эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

АНУ-д хоригдсон эмэгтэй маргааш Москвад эргэн ирнэ

АНУ-д хоригдсон эмэгтэй маргааш Москвад эргэн ирнэ

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновын мэдээлснээр, АНУ-д тагнуул хийсэн хэргээр хоригдсон Мария Бутина энэ сарын 26-ны Бямба гариг (2019.10.26)-т Москвад буцаж ирэх ажээ. Дипломат хэлэхдээ, орос эмэгтэйн амьдралын хамгийн хэцүү үе үүгээр төгсгөл болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “ОХУ хилсээр ял эдэлсэн бүх иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах боломжийг эрэлхийлж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Сенатын гишүүн Александр Торшины туслах асан, “Зэвсэглэх эрх” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Мария Бутина АНУ-д оюутны визээр нэвтэрч, 2018 оны хавар Вашингтоны их сургуульд сурч байсан аж. Түүнийг АНУ-ын Хууль зүйн яамнаас өөрийн улсын аюулгүй байдалд заналхийлсэн, тагнуул хийсэн, гэмт хэргийн сэдэлтэй үгсэн хуйвалдаанд оролцсон хэргээр 2018 оны долдугаар сарын 15-ны өдөр баривчилжээ.

Америкийн шүүх Бутинаг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр АНУ-д Оросын ашиг сонирхлын төлөө ажилласан хэргээр 18 сарын хорих ял оноосон билээ. Мария Буртина АНУ-д есөн сарын турш хоригдсон байна. АНУ-аас албадан гаргаснаас хойш тэрбээр 10 жилийн турш тус улсад нэвтрэх зөвшөөрөл хүсэх эрхгүй ажээ.

Эх сурвалж: INTERFAX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-10-25 64.119.22.121

Fashist gichiii

Avatar

Ovgon 2019-10-25 64.119.22.121

uheeriin gichiii

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Устга

Avatar

зочин 2019-10-25 66.181.166.196

Ер нь бол тагнуул хийсэн нь ойлгомжтой, ивануудад нэг шинэ ардын баатар нэмэгдэж дээ

Avatar

зочин 2019-10-25 203.91.115.245

Зэвсэглэх эрх гэхээр т*******т сонсогдож байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж