БНСУ хөгжиж буй орны статусаасаа татгалзахаар шийдсэн талаар тус улсын Сангийн сайд баасан гаригт /2019.10.25/ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны дайны хүрээнд улс орнууд шударга бусаар давуу эрх олж авч байна гээд хөгжиж буй орнуудыг тодорхойлж буй шалгууруудаа өөрчлөхийг өнгөрсөн долдугаар сард Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ уриалсан юм.
“Энэ бол манай улс хөгжиж буй орон байхаа больж байна гэсэн үг биш. Өмнөд Солонгос улс цаашид ДХБ-аас хөгжиж буй орны хувиар ямар нэгэн тусгай хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг юм” хэмээн тус улсын Сангийн сайд Хон Нам Ки мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ