Ээлжит бус чуулганыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг зарлалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногийн даваа гаригт буюу есдүгээр сарын 7-18-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болж, захирамж гаргажээ. Захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гаргасан байна. Ээлжит бус чуулган даваа гаригийн 09.00 цагт эхлэх болжээ.

Ээлжит бус чуулганаар орон гарсан сайд нарын томилгоо, мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг тус, тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж