“Намын дарга сайдад нэр дэвшигчдийг дэмжинэ”

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

“Намын дарга сайдад нэр дэвшигчдийг дэмжинэ”

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрийг өргөн барилаа. Дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэхь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд миний бие өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох саналаа УИХ-д өргөн мэдүүллээ. Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нарыг нэр дэвшүүллээ. Мөн Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар М.Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан нарын нэрийг өргөн барьсан. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлана. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрын зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Ардчилсан намын дүрмээр эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа” гэлээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж