Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр 60 кг-д Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовыг хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа. Харин 69 кг-д хүрэл медалийн болзол хангаад байсан Б.Түвшинбат Казахстаны тамирчин дэлхийн аварга Данияард хожигдлоо.
Орой 20.00 цагаас 49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой мөнгөн медалийн төлөө тулалдана.
Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн. Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байсан юм.
Өнөөдөр тэмцээний мөнгөн медалийн төлөөх тулаанууд болж, 60 кг-д Д.Отгондалай Узбекстаны боксчинг хожсон бол 69 кг-д Б.Түвшинбат дэлхийн аварга, Казахстаны Данияард дийлдлээ. Орой 20.00 цагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Филиппиний Ладон Рогантой хийх юм.
Ч.БОЛОР