Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Ерөнхий сайд Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа өргөн мэдүүлээд байна.

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Цэрэндашийн Оюунбаатарыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Намдагийн Батцэрэгийг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Зангадын Баянсэлэнгийг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайдаар Мөнхчулууны Зоригтыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж