Байгаль орчны боловсрол олгох Ногоон паспорт аяны шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан "Ногоон хөгжлийн долоо хоног" олон улсын хуралд оролцож Ногоон паспорт аяны талаар танилцуулга, илтгэл илтгэл тавилаа.
Уг үйл ажиллагаанд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын тэргүүн Бан Ги Мүүн хүрэлцэн ирэх байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад талархал илэрхийлээд Ногоон паспорт аяныг дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Ногоон паспорт" аяныг дэмжиж ажиллахаар болсонд талархлаа илэрхийлж, Фрэнз Райшберманд Монголын сурагчдын хөтөлж буй НОГООН ПАСПОРТ-ыг дурсгалаа.
Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчид Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)-ын урилгаар БНСУ-ыг зорьсон бөгөөд сурагчдын аяллыг Ногоон ази сүлжээ ОУТББ зохион байгуулсан юм.
Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчид айлчлалын эхний өдөр Ногоон ази сүлжээ ТББ-ын оффисоор зочилж байгууллагын үйл ажиллагаатай танилцан, Ногоон паспорт аяны танилцуулгыг хийлээ. Мөн тус байгууллагын захирал У Ги Чүлийн бичсэн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номыг гардан авч, тус номын талаарх өөрсдийн сэтгэгдлээ хуваалцан эссэ бичиж явуулахаар боллоо. Ногоон паспорт эзэмшигч шилдэг сурагчдадаа амжилт хүсье.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ