Италийн хөлбөмбөгт ногоон хуудас ашиглаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Италийн хөлбөмбөгт ногоон хуудас ашиглаж эхэлжээ

Италийн Сери-B-гийн тоглолтын явцад шүүгч хөлбөмбөгчдөд ногоон хуудас өргөх эрхтэй болжээ. Гэхдээ ногоон хуудас нь шар, улаан хуудсаа бодвол сөрөг биш харин эерэг талыг илэрхийлэх юм байна. Тоглолтын явцад fair play хийсэн тоглогчид хандаж шүүгч энэ хуудсыг өргөх ёстой гэнэ. Мөн ногоон хуудсыг тоглолтын протоколд албан ёсоор тэмдэглэх ажээ.

nogoon

Гэхдээ ногоон хуудас хүртлээ гээд хөлбөмбөгч ямар нэгэн давуу тал эдлэхгүй. Харин улирлын төгсгөлд Сери-B-гийн удирдлагаас хамгийн олон ногоон хуудас авсан хөлбөмбөгчийг зарлаж, сайшаах юм байна.

Сери-В-гийн эхний тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр явагдах ажээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж