Дрон ашиглаж алга болсон зургаан настай хүүг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Дрон ашиглаж алга болсон зургаан настай хүүг аварчээ

Стив Файнс гэгч зурагчин эр технологийг зөв ашиглаж чадвал хүний амь аварч болно гэдгийг дахин баталлаа. Зурагчин эр дулаан мэдрэгч камераар тоноглосон дрон хөөргөж хасах гучин хэмийн хүйтэнд 10 цагийн турш сураггүй алга болсон зургаан настай хүүг олж аварчээ.

Өнгөрсөн мягмар гарагт Минесотагийн зургаан настай Этан Хаус гэх хүү сургуулийн автобуснаас бууж Рэмми нохойтойгоо хөөцөлдөн тоглож байхад нь харснаас хойш хүүг хэн ч харсангүй.

Миннесотагийн цагдаагийн газар яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлж цагдаагийн ажилтнууд болон сайн дурын 600 хүн хүүг хайж эхэлсэн ч цаг агаар хасах гучин хэмд хүрсэнээр эрэн хайх ажиллагаа удааширч байв.

Туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй 600 хүн цас, шавар дундуур харанхуй шөнө цуцалтгүй хүүгийн нэрийг дуудацгаан явсны эцэст найман цагийн дараа хүүгийн хөлийн мөрийг олжээ. Тийнхүү Стив Файнс хүмүүсийн заасан зүгт дулаан мэдрэгч камер бүхий дрон хөөргөж хүүг алга болсноос нийт 10 цагийн дараа хүүхэд болон нохойн байршлыг олж тогтоожээ.

Хүү гэрээсээ 2.5 километрийн зайтай олдсон бөгөөд эмч нар хүүг маш их даарсан ч эрүүл мэндэд нь аюул учраагүй байна хэмээн мэдэгджээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж