Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ | News.MN

Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Бангладешийн шүүх, өнгөрсөн дөрөвдүгээр сард 19 настай оюутны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 16 хүнд цаазаар авах ял оноосон байна. NDTV сувгийн мэдээлж буйгаар, оюутан бүсгүй шашны нэгэн сургуулийн удирдлагыг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол гаргажээ. Шүүх хурлын шийдвэрийг танилцуулсны дараа прокурор Хафез Ахмед “Энэ шүүхийн шийдвэр нь Бангладеш алуурчдад өршөөл үзүүлдэггүйг нотолж байна. Бидэнд хууль дээдлэх ёс бий” хэмээн хэлжээ.

Гэмт этгээдүүд оюутан Нусрат Жахан Рафин гомдлоо татахаас татгалзсаны дараа бие дээр нь керосин асгаж шатаасан байна. Энэ хэрэг олны уур бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэжээ.

Бангладешийн хэвлэл мэдээллээр өмнө нь мэдээлснээр, Нурсатыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр түүний сурч байсан “Сонагази Ислам Мадраса” сургуулийн дээвэр дээр, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан захиралдаа үнэнч хүмүүс шатаасан байна. Дөрвөн хоногийн дараа охин Даккагийн анагаахын коллежийн эмнэлэгт нас баржээ. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан 16 хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 12 нь аллагад оролцсоноо хүлээн зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: BBC, DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-25 202.126.89.55

Муу хүнд үхэл багаддаг юм.Зүгээр нэг буудах юм уу дүүжлэх бол хэрэггүй. Хөөрхйи эмэгтэйг яаж алсан яг тэр аргаар а**х хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Тэдний шашных нь заншил ёсоор цаазал, харин хүйс нь эсэргээрээ байг, юу гэвэл тэднийг хонхор газарт суулгаад тэднийг үзэн ядаж хараан зохэж буй олон мусульман эмэгтэйчүүдээр том том чулуугаар тархийг нь хага шидүүлэн сүүдэргүй болго !

Avatar

Зочин 2019-10-25 115.65.93.30

Ийм муухай хар мэдээг яах гэж, ямар зорилгоор, юуны тулд, хэнд зориулж орчуулан олон нийтийн сүлжээнд байршуулдаг вэ? Учир нь юу вэ?

Avatar

Зочин 2019-10-25 66.181.171.34

балиар амь тад вэ

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Үхэр пост улаантнуудын америкаас өмөөрөөд байдаг исламчууд чинь ямар улс байдгийг одоо харж авав уу

Avatar

Зочин 2019-10-25 85.62.234.168

Ислам бол хүн биш юм хүн муу юм хийнгүүт исламд ямар хамаатай юм тэнэг ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж