Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Оюутан бүсгүйг амьдаар нь шатаасан этгээдүүдэд цаазын ял оноожээ

Бангладешийн шүүх, өнгөрсөн дөрөвдүгээр сард 19 настай оюутны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 16 хүнд цаазаар авах ял оноосон байна. NDTV сувгийн мэдээлж буйгаар, оюутан бүсгүй шашны нэгэн сургуулийн удирдлагыг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол гаргажээ. Шүүх хурлын шийдвэрийг танилцуулсны дараа прокурор Хафез Ахмед “Энэ шүүхийн шийдвэр нь Бангладеш алуурчдад өршөөл үзүүлдэггүйг нотолж байна. Бидэнд хууль дээдлэх ёс бий” хэмээн хэлжээ.

Гэмт этгээдүүд оюутан Нусрат Жахан Рафин гомдлоо татахаас татгалзсаны дараа бие дээр нь керосин асгаж шатаасан байна. Энэ хэрэг олны уур бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэжээ.

Бангладешийн хэвлэл мэдээллээр өмнө нь мэдээлснээр, Нурсатыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр түүний сурч байсан “Сонагази Ислам Мадраса” сургуулийн дээвэр дээр, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан захиралдаа үнэнч хүмүүс шатаасан байна. Дөрвөн хоногийн дараа охин Даккагийн анагаахын коллежийн эмнэлэгт нас баржээ. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан 16 хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 12 нь аллагад оролцсоноо хүлээн зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: BBC, DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж