Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг эр байхаа больжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг эр байхаа больжээ

Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг эр байхаа больжээ

Жефф Безос өнгөрсөн шөнө дэлхийн хамгийн чинээлэг эр байхаа больжээ. Учир нь, түүний үүсгэн байгуулсан Amazon компани өнгөрсөн шөнө гуравдугаар улирлын тайлангаа танилцуулснаар компанийн хувьцаа нь  долоон хувиар унаж, Безосын хөрөнгө долоон тэрбум ам.доллараар багассан нь хөрөнгө оруулагчдыг цочирдуулав.

Тайланд дурдсанаар, Amazon-ы орлого 3.7 тэрбум ам.доллараас 3.2 тэрбум ам.доллар болтлоо буурсан бол цэвэр орлого нь 2.9 тэрбум ам.доллараас 2.1 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. Орлого нь ийнхүү буурах болсон шалтгааныг Аmazon тайлбарлахдаа, тодорхой хэмжээний хөрөнгийг дэд бүтэц, логистикийн бүтээн байгуулалтын төсөлд зарцуулсан. Ингэснээр Amazon Primе сервист холбогдож буй үйлчлүүлэгчид илгээмжээ нэг өдрийн дотор авах боломжтой болно гэв.

Харин өнгөрсөн хоёрдугаар улиралд Аmazon дээрх төсөлд төлөвлөснөөс илүү хөрөнгө зарцуулсан тухай мэдэгдэж байсан бөгөөд эхний ээлжид 800 сая ам.доллар зарцуулах тухай яригдаж байсан удаатай. Гуравдугаар улирлын тайланд дурдсанаар дээрх төсөлд хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулснаа тайлбарлаагүй аж. Гэхдээ Санхүү хариуцсан захирал Брайан Олсавски хэлэхдээ, Аmazon ирэх дөрөвдүгээр улиралд 1.5 тэрбум ам.долларыг дээрх төсөлд зарцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.

Ийнхүү Аmazon-ы тайлан хөрөнгө оруулагчдыг цочирдуулав. Тайлан гарснаас хойш шөнийн дотор компанийн хувьцаа долоон хувиар унаж, Жефф Безосын хөрөнгө Forbes Real-Time-ийн чансаагаар 111 тэрбум ам.доллараас 103.9 тэрбум болж буурчээ.

Безос дэлхийн хамгийн чинээлэг эрийн чансаанаас нэг шатаар ухарч, өнөөдрөөс эхлэн хоёрт эрэмбэлэгдэх боллоо. Харин дэлхийн хамгийн чинээлэг эрийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байсан Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Аmazon-ы орлого буурсантай холбоотойгоор тус жагсаалтыг тэргүүлж эхлэв. Түүний хөрөнгийн хэмжээ 105.8 тэрбум ам.доллар.

Сонирхуулахад, Жефф Безосыг дэлхийн чинээлэг эрийн жагсаалтаас хойш татах болсон шалтгаан нь зөвхөн энэ биш. Тэрбээр энэ жил эхнэрээсээ салж, компанийнхаа дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг өгсөн. Маккензи хөрөнгө 32.7 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйд тооцогдож буй. Безос 2018 онд Forbes-ийн жагсаалтаар дэлхийн хамгийн чинээлэг эрээр тодорч байснаас гадна дэлхийн анхны тэрбумтан болж байв.

А.АНИР

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж