УИХ-ын дарга маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга маргааш ирнэ

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ыг зорьсон бөгөөд маргааш Улаанбаатар хотноо ирнэ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон юм.

Тэгвэл есдүгээр сарын 2-нд Хятад улсыг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирээд байна. Төрийн тэргүүн энэ удаад Бээжин хотноо болсон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд оролцож, мөн БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай хоёр талын уулзалт хийсэн юм.

Ирэх долоо хоног буюу есдүгээр сарын 9-11-ний хооронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятад улсад болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор мордоно.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж