16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид өнөөдөр "Дэрэн" клубын тамирчидтай нөхөрсөг тоглолтыг хийлээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Войислав Бралушич илүү хамгаалсан тактикийг баримталж, улмаар үүнээс сөрөг довтолгоо руу шилжсэн тоглолтыг гаргалаа.
2 хоногийн өмнө 16 хүртэлх насны шигшээ баг лигийн өнгөрсөн жилийн аварга "Хоромхон" клубтэй мөн нөхөрсөг тоглолтыг хийн 4-2 харьцаатай хожигдоод байсан бол өнөөдөр хамгаалалт үр дүнгээ өглөө. Тоглолтын эхний хагаст хаалгандаа 1 гоолыг алдсан. Харин 2-р хагаст тамирчид шилжилтийг тун сайн гүйцэтгэж илүү олон боломжуудыг гаргаж байсан. Алдаа гарах үе байсан ч түүнийгээ гоолоор нөхөж чадсан юм. Шигшээ багийн тамирчид вакумжуулсан бэлтгэлийг хийж амжилтын төлөө өдөр бүр хичээж байна. Та бүхэн ч мөн сэтгэл зүрхээрээ шигшээ багаа дэмжээрэй. Тэд бидний ирээдүй.
Эх сурвалж: http://the-mff.mn