“Forbes” сэтгүүлээс ОХУ-ын хамгийн баян 25 эмэгтэйг нэрлэв. “Inteco Management” компанийн захирал, Москва хотын экс дарга Юрий Михайлович Лужковын эхнэр Елена Батурина жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд 2019 онд түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт, “Wildberries” хувцасны онлайн дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук бичигджээ. Оросын гурав дахь баян эмэгтэйгээр “Согаз” группийн захирал Татьяна Ковальчук 600 сая ам.долларын хөрөнгөтэйгөөрөө нэрлэгдсэн байна. Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт Елена Рыболовлева бичигджээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 600 сая ам.доллараар үнэлжээ. Өнгөрсөн жил жагсаалтын дөрөвдүгээрт Агаарын тээврийн "Сибирь" болон "Глобус" компанийн гол эзэмшигч Наталия Филева бичигдиж байв. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын эцсээр Германд нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ.
Жагсаалтын тавдугаарт “Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “Лебедянский” үйлдвэрийн хувьцааг эзэмшдэг Ольга Белявцева оржээ. Тэрбээр 550 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй аж.
Эх сурвалж: FORBES
Холбоотой мэдээ