Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа | News.MN

Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.

Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.

***

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа, мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дээрх мэдээллийг энд дарж монгол хэлээр уншина уу.

-Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү бүс нутгийн харилцаанд ногддог байна.-

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

namuun 2019-10-25 203.217.139.225

ishhhh … ene boowon chiht chadahgvi baij ajlaa uguud ter bux muxuu hiigeed zailaachee yarshig. tumr zam ideed bvr am tashchihsan

Avatar

Зочин 2019-10-25 202.9.43.187

Төмөр зам тавибал манайх дамжин өнгөрүүлсэн гээд овоо мөнгө энэ 2 улсаас авна. Өөрсдөө бараагаа гаргана. Яаж ч бодсон ашигтай. Бид Халимаг, Буриад, Тува гэсэн ОХУ-ын 3 улстай маш нягт харилцаатай байх түүхийн шаардлага байна. Хэл яриа, зан заншлаа авч үлдэхэд нь бидний харилцаа их нөлөөлнө.

Avatar

Зочин 2019-10-25 202.9.43.187

Түүх нэг бас ч нэг дээвэр дор байсан Туватай найрсаг харилцаатай байх нь зөв. Тувагаас төмөр зам тавиад БНХАУ-ын Шинжаан муж руу оруулбал манайд л ашигтай.Тэгвэл ОХУ-ын Тува, Красноярск, Омск, Томск,Тюмень, Новосибирск гээд олон муж энэ дөт замаар хятадад бараагаа зөөнө бас авна. Энд ач холбогдол өгөх хэрэгтэй.Улс төржөөд хэрэггүй. Бид улс төржсөөр баыйгаад маш их боломжоо алдсаар ирсэн.

Avatar

Зочин 2019-10-25 115.65.93.30

Орост Монголын нэгэн аймгийн дарга очвол Путин гуай хүлээн авч уулзах болов уу? Хэр хэмжээ, түвшин, зэрэг зиндаа гэж Монгол улсын Ерөнхийлөгчид байдаггүй юмуу? эсвэл Монголд ирсэн гадаадын бүх хүмүүстэй уулздаг юмуу? Нэг л ойлгомжгүй, арай л хэтэрхий доошоо ороод байна уу?

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Энэ чинь зүгээр л нэг Говь-Сүмбэр шиг аймаг төдий биш шүү, Оросын Холбооны Улсын нэгэн Бүгд Найрамдах Улс нь юм.

Avatar

Bazar 2019-10-25 83.25.217.102

Demii demii za tegeed hulgaichtai uulzaad buur demii

Avatar

Зочин 2019-10-25 192.82.73.124

Энэ залуу овоо тувагаа хөгжүүлэх гээд яваад бдаг шиг бгам.

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Энэ залуу чинь Тувааг Монголоос хамаагүй өндөр хөгжүүлээд байгаа хүн гэсэн шүү таминээ

Avatar

Зочин 2019-10-25 66.181.176.129

Ш.ХАРУУЛ ГУАЙД АДУУ БАГА ХӨӨЛГӨӨРЭЙ ГЭЖ ЗАХИАСАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж