Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны тасгийн дарга, ахмад Ш.Отгонжаргалаар ахлуулсан 3 алба хаагч, 2 эрэлч нохойтойгоор “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

ЦЕГ-ын “Цагдаа, цэргийн сургалтын нэгдсэн төв”-д зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд ОБЕГ, ЦЕГ, ГЕГ,  Төрийн тусгай хамгаалалтын газар, Төмөр зам Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 12 нохой хөтлөгч, 12 албаны нохойтой оролцож байгаа юм.

“Г.Нэргүй сан”-аас санаачлан зохион байгуулж байгаа тус тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно.

Дашрамд дурдахад, бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй нь цагдаагийн эрэлч нохойн албанд тасралтгүй 10 жил ажиллахдаа иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжид учирсан 160 сая төгрөгний хохиролтой 130 гаруй гэмт хэргийг Руслан дуудлагатай эрэлч нохойн хамт илрүүлж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж