-Кёкүтэнхо, Ваканосато нар багш дасгалжуулагчийн ажилдаа оржээ-
Өнгөрсөн Нагоя башёгийн дараагаар сумочийн замналаа өндөрлүүлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням болон Ваканосато нар багш дасгалжуулагчийн ажилдаа албан ёсоор оржээ. Сонирхолтой нь Кёкүтэнхо, Ваканосато нар 1992 оны тавдугаар сарын башёд анх удаагаа сумод хөл тавьж, нэг өдөр замналаа эхэлж байснаас гадна хоёулаа сэкиваке цолд хүрч байлаа.
Кёкүтэнхо макүүчи буюу дээд зиндаанд 99 башё барилдсан бол Ваканосато 87 башёг дээд зиндаанд өнгөрүүлжээ. Кёкүтэнхо одоо Таманои дэвжээндээ Ошима нэртэйгээр туслах дасгалжуулагчаар ажиллах бол Ваканосато мөн туслах дасгалжуулагч Нишиива нэртэйгээр ажиллах болсон байна.
Кёкүтэнхогийн хувьд ирэх жилээс Таманои дэвжээнээс өрх тусгаарлаж, өөрийн гэсэн тусдаа дэвжээтэй болж магадгүй гэнэ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn