Зеленский өөрийг нь “од” болгосон найруулагчийн хүүг зөвлөхөө болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Зеленский өөрийг нь “од” болгосон найруулагчийн хүүг зөвлөхөө болгожээ

Зеленский өөрийг нь “од” болгосон найруулагчийн хүүг зөвлөхөө болгожээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский телевизийн хошин цувралд гол дүр буюу санамсаргүй байдлаар Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээсэн нь түүнийг улс төрийн замналд амжилт гаргахад нь нөлөөлсөн гэлцдэг. Тус цувралын нэрийг “Ард түмний зарц” гэх бөгөөд Зеленский өөрийн намаа ч цувралынхаа нэрээр нэрлэж өдгөө олонх болоод байгаа юм.

Тэгвэл тэрбээр дээрх цувралын найруулагчийн хүү 34 настай эдийн засагч Александр Роднянский гэгчийг эдийн засгийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилсон байна.

Роднянский нь Кэмбрижийн их сургуулийг төгссөн ба Зеленскийн сонгуулийн кампанит ажлыг ч зохион байгуулж байжээ. Харин Роднянскийн эцэг нь “Ард түмний зарц” цувралын найруулагч төдийгүй тус цувралыг анх цацсан 1+1 телевизийг үүсгэн байгуулсан хүн гэнэ.

Өөрийгөө ард түмний дундаас гарч ирсэн, улс төрөөс ангид хүн хэмээн тодорхойлдог Зеленский энэ мэтээр өөрийн тойрон хүрээлэгчдээ сэмхэн том албан тушаалд томилоод байгаа нь хачирхалтай юм. Роднянскийгээс гадна Зеленскийн найз нөхөд, бизнесийн хамтрагчид гээд хэд хэдэн хүн түүний ойр орчимд ажиллаж байна.

 Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж