Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин олон удаа парламентад сууж буй туршлагатай гишүүн, сайд бас ахмадуудын нэг. Гэвч тэрбээр чуулганы хуралдаан дээр өөрийнх нь хуулийг хэлэлцсэнгүй хэмээн сайд нарынхаа картыг сугалж, гишүүдийг “дарамталсан” ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дуудагдсан юм.
Түүнийг ийн үйлдэл гаргасныг УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороны хуралдаанаар авч хэлэлцэх үүрэг өгсөн юм. Ёс зүйн дэд хороо ч түүний асуудлыг хэлэлцэхээр хэд хэдэн удаа хурал зарласан ч ирц бүрдэхгүй байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр “Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя” гэлээ. Ямартай ч тэр уучлалт гуйлаа. Гэхдээ ахмад, үлгэр дууриал болохуйц гишүүд нь ёс зүйгүй аашлаад байвал бусад нь яах вэ гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм.
Ш.ОЧ
Зочин 2019-10-25 202.55.188.90
Нямдоржийг бодоход уучлалт гуйж байна. Худлаа ч гэсэн. Мань Нямка оронд нь байсан бол салаавч өгөх байсан.
Зочин 2019-10-25 49.0.213.33
Өгөөмөр захын эзэн маань жудагтай хүн болж харагдах сонгуулийн шоугаа хийж эхлэх нь тэрээ
зочин 2019-10-25 192.82.64.190
… гуйгаад л болоо юу?
Иргэн 2019-10-25 66.181.161.121
Угаасаа энэ УИХ-д ёс зүй гэж байдаг юм уу.
иргэн 2019-10-25 192.82.66.152
Огцрох нь үнэн болсон учир палдикдаж үлдэх арга.Огцрох маш олон үндэлэл бүрдсэн балиар өвгөн сайд.Угаартал нь ард иргэдийн хохь гэж хэлсэнтэй агаар 1 үг яриад сууж байгаа чинь ёс зүйтэй ажлаа хийж чадаж байгаа юм уу.УИХ энэ ЗГ-таа хариуцдага тооцоочээ.Дарамттай сайд нарыг төрөөс зайлуулдаа.
МАН 2019-10-25 79.98.213.82
зайлбад таарна
Зочин 2019-10-25 66.181.176.129
Замын Үүдийн чөлөөт бүсэд татваргүй барааны томоохон дэлгүүрийн эрхтэй, түүнийгээ хурдан ажилд оруулах гээд л чичрээд байгаа юм гэж зарим гишүүд жиг жуг хийж байх юм
иргэн 2019-10-25 202.72.245.122
албан тушаалын "шантаж" хийхдээ сайн даа
зочин 2019-10-25 182.160.38.62
Энэ нөхөр нэг иймэрхүүл нөхөр
Hayanharvaa 2019-10-25 207.244.70.35
unen uu