Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин олон удаа парламентад сууж буй туршлагатай гишүүн, сайд бас ахмадуудын нэг. Гэвч тэрбээр чуулганы хуралдаан дээр өөрийнх нь хуулийг хэлэлцсэнгүй хэмээн сайд нарынхаа картыг сугалж, гишүүдийг “дарамталсан” ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дуудагдсан юм.
Түүнийг ийн үйлдэл гаргасныг УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороны хуралдаанаар авч хэлэлцэх үүрэг өгсөн юм. Ёс зүйн дэд хороо ч түүний асуудлыг хэлэлцэхээр хэд хэдэн удаа хурал зарласан ч ирц бүрдэхгүй байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр “Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя” гэлээ. Ямартай ч тэр уучлалт гуйлаа. Гэхдээ ахмад, үлгэр дууриал болохуйц гишүүд нь ёс зүйгүй аашлаад байвал бусад нь яах вэ гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ