Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран өдөр бүр “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байсан. Харин өнөөдрөөс эхлээд хоёр хоногт нэг удаа буюу өдөр өнжөөд мэдээлэл хийхээр болжээ. Учир нь угаарын хийн хордлогын дуудлага болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо цөөрч байгаа аж.
Өнгөрсөн шөнийн хувьд угаарын хийнд хордож амиа алдсан тохиолдол гараагүй харин хордсон нэг иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд хандаж, одоо хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ