Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю Баасан гариг (2019.10.25)-т огцров. Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн буруутгагдаад буй тэрбээр урд хөрш Өмнөд Солонгостой хийсэн худалдааны маргаантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээлгэснээс хойш яг нэг сарын дараа огцорлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сонгуулийн кампанит ажлын үеэр Сугавара Токио хотын оршин суугчдад оршуулгын ёслолд ашигладаг үнэтэй гуа, наймаалж зэрэг бэлэг өгсөн талаар мэдээлжээ. Сугавара албан тушаалаасаа огцорч буйгаа сэтгүүлчдэд мэдэгдээд, “Би Ерөнхий сайд Абэ Шинзод огцрох хүсэлтээ өгсөн. Парламентын төсвийн хорооны ажил удаашрах ёсгүй” гэж хэлсэн байна.
Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Сугаварагийн огцрох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Хироши Кажияамаг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын албан тушаалд томилохыг хүсч байгаа аж. Хироши Кажияама өмнө нь Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байжээ.
Абэ Шинзо өнгөрсөн есдүгээр сарын дундуур томоохон халаа сэлгээ хийж, Сугавараг худалдааны сайдаар томилсондоо хариуцлага хүлээхээ мэдэгдээд, ард түмнээсээ гүнээ уучлалт хүссэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ