Эмма Ватсоны үл таних найз залуу

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Эмма Ватсоны үл таних найз залуу

Эмма Ватсоны үл таних найз залуу

Харри Поттер киноны одууд болох Хэрмони Гринжерт тоглосон Эмма Ватсон, Драко Малфойд тоглосон Том Фелтоны дунд хайр дурлалын холбоо сүлбээ байна гэсэн таамаг, жиг жуг яриа сүүлийн үед газар аваад байгаа билээ. Гайхалтай жүжигчид маань Харри Поттер кинонд л анх танилцсан бөгөөд түүнээс хойш сайн найзууд болсон гэдгийг үзэгчид мэдэж байгаа. Тэр хоёр хамтдаа нэлээд хэдэн удаа наргиж цэнгэж яваа харагдахад фэнүүд нь тэднийг эрэгтэй, эмэгтэй сайн найзуудын үлгэр жишээ хэмээн тунхаглаж байлаа. Харин сүүлийн үед "тэд арай сайн найзуудаас ч илүү дотно юм биш байгаа" гэсэн асуулт шүтэн бишрэгчдийг хоёр хуваагаад байна.

Том Фелтон буюу Томас Эндрью Фелтон саяхан Эмма Ватсонтой цуг гитар тоглоод сууж байгаа зургаа нийтэлсэн. Зураг нь ч яах вэ зураг. Хамгийн гол нь тэд хоёулаа унтлагын хувцастай байгаа нь шүтэн бишрэгчдийн толгойд нэг хонх дуугаргаад авлаа. Одоо ихэнх үзэгчид тэдний хайр хэрхэн дэлбээлэн, дэлгэрэнхэн байгааг толгойдоо нууцхан төсөөлж яваа.

Гэтэл өчигдөр буюу пүрэв гарагт Лондонд Эмма Ватсон үл таних царайлаг залуутай үнсэлцэж буй нь паппарацид өртжээ.

Энэ залуу хэн бэ гэдэг таамаг мөн л фэнүүдийг нь эргэлзээнд оруулжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж