24 настай тэрбумтан Эрик Цэ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

24 настай тэрбумтан Эрик Цэ

24 настай тэрбумтан Эрик Цэ

Өдгөө 24 настай Эрик Цэ өнгөрсөн Мягмар гариг (2019.10.22)-т тэрбумтан болжээ. Пенсильванийн их сургуулийн Уартон бизнесийн сургуулийг дөнгөж төгсөөд буй түүнд гэр бүлийн компаниас нь 3.88 тэрбум ам.долларын хувьцааг бэлэг болгон өгсөн байна.

Цэ-гийн эцэг, эх хоёулаа “Sino Biopharmaceutical Limited” компанийн гүйцэтгэх захирлууд бөгөөд тэд Мягмар гаригт компанийн гаргасан нийт хувьцааны тавны нэгийг хүүдээ үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр бэлэг болгон өгсөн талаар тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Хонгконг гаралтай, залуу тэрбумтан Цэ дуучин Рианна, загвар өмсөгч Белла Хадид зэрэг алдартнуудтай үдэшлэг хийж, Яо Минтэй сагсан бөмбөг үзэж байсан аж. Тэрбээр инстаграмд олон мянган дагагчтай бөгөөд олимпийн алтан медальт, тамирчин Сун Ян, сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг Яо Мин зэрэг Хятадын алдартай тамирчидтай авахуулсан зургуудаа нийтэлжээ.

Эрик Цэ Монакогийн гүнж Шарлин, Францын анхны тэргүүн хатагтай Карла Бруни нартай уулзаж байсан бөгөөд эх газрын Хятадын улс төрчидтэй нягт харилцаатай аж. Түүний аав Цэ Пин өмнө нь Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байжээ.

Залуу Цэ Бээжинд аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт хүндэт зочны хувиар уригдан оролцсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж