Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах үүднээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Тавантолгой түлш” компани гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг эхлүүлээд буй.
Үүнтэй холбоотой “Тавантолгой түлш” компани Дулааны цахилгаан станцын ажилчдыг ажлын бус цагаар буюу орой 17:00-22:00 цагийн хооронд ажиллуулж байгаа мэдээлэл гарсан. Ингэхдээ ажилчдад илүү цагийн хөлс өгөхгүй байгаа аж. Энэ талаар “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэхдээ “Бид агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ чанартай түлшээр хангахын тулд зүтгэж байна. Ажилчид маань богино хугацаанд үр дүнтэй, сайн ажиллаж байгаа. Энэ ажлаа бид 100 хувь хийж, гүйцэтгэсний дараа станцуудад талархаж, хуулийн хүрээнд урамшуулал өгнө. Ингэхдээ илүү цагаар ажиллаж буй ажилчдын цалин хөлсийг ажилласан цагийн бүртгэлийн дагуу бодож өгөх болно” гэлээ.
Холбоотой мэдээ